Мал төллөлт 22.4 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-12 19:18:15

Дорноговь /МОНЦАМЭ/.Дөрөвдүгээр  сарын 12-ны байдлаар Дорноговь аймгийн хэмжээнд 171994 эх мал төллөжээ.Энэ нь нийт төллөх малын  22.4 хувьтай  тэнцэж байна.

Аймгийн хэмжээнд  1863 ботго, 605 унага, 752 тугал, 97134 хурга, 71557 ишиг нийт 171911 төл хүлээн авсан аж.

Тус аймгийн Өвс тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсийг малчдад 5000 төгрөгөөр, сумдын аюулгүйн нөөцийн өвсийг 5000-7000 төгрөгөөр борлуулж буй.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ