М.Шарапова “Porsche” компанитай дахин хамтран ажиллахаар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2017-04-26 17:24:43
МОСКВА./TASS/. Германы “Порше” компани Оросын теннисчин Мария Шараповатай хамтын ажиллагаагаа сэргээсэн тухай тус компанийн хэвлэлий алба мэдээллээ. 2016 оны 3 дугаар сард Шараповагийн тэмцээнд оролцох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах шийдвэрийг Олон улсын теннисний холбоо /ITF/ гаргасны дараа уг хамтын ажиллагаа зогсоод байсан юм.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Шарапова Лос-Анжелест болсон “Порше” компанийн арга хэмжээнд оролцсон боловч хамтын ажиллагааг сэргээх талаар албан ёсоор мэдэгдээгүй аж. 

М.Шарапова өнөөдөр Италийн тамирчин Роберта Винчи-тэй эхний тоглолтоо хийх гэж байгаа юм. Түүнийг тэмцээнд оролцохыг хориглосон хугацаа өнөөдөр буюу 26-ны өдөр дуусч байгаа учраас Германы Штутгарт хотод болж буй тэмцээнийг зохион байгуулагчид Шараповад wild card олгосон байна. 

Оросын теннисчин М.Шарапова “Их дуулга”-ын тэмцээнүүдэд 5 удаа түрүүлж байснаас гадна Холбооны цомд нэг удаа аваргалж, Лондонгийн Олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байсан билээ.
Х.Сарнай 
 
Холбоотой мэдээ