Алслагдсан өрхийн эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашин гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunzaya@montsame.mn
2017-06-10 13:06:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Алслагдсан өрхийн эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашин гардуулж өгөх үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Өнөөдөр нийт  25 фургон автомашиныг Эрүүл мэндийн яамнаас Алслагдсан өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өгөв Улсын хэмжээнд 159 суманд түргэн тусламжийн автомашин өгөхөөс  100 автомашиныг хүлээлгэн өгсөн аж.

Хөдөөгийн замд саадгүй зорчино гэсэн хүсэлтийг үндэслэн фургон автомашиныг сонгосон хэмээн Эрүүл мэндийн яамны удирдлагууд хэллээ.


 
 

 
Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ 
Холбоотой мэдээ