Орхон аймаг “Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтран энэ онд 27 ажил хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ХХК –ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар 2017 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК энэ онд зургаан чиглэлд 27 ажил зохион байгуулна.
Хамтын ажиллагааны хүрээнд хаягдлын аж ахуйн цагаан шорооны тоосноос үүсч буй сөрөг нөлөөллийг судалж, шийдвэрлэх, Хангал голын гольдролыг цэвэрлэж, Баянцагаан баг, вокзал орчимд усны харгиа барих, БОЭТ-д "Эрдэнэт үйлдвэр" ХХК-иас 100 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж болон түргэн тусламжийн тусгай зориулалтын 2 автомашины хөрөнгө оруулалт хийхээр боллоо.
Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК стандартын шаардлага хангасан, импорт орлох бараа, бүтээгдэхүүнээс худалдан авч орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, тус үйлдвэрт илүүдэлтэй байгаа материал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг орон нутгийн хэрэгцээт байгууллагуудад хөнгөлөлттэй үнээр олгох талаар төлөвлөгөөнд тусжээ. Түүнээс гадна орон сууцны хороолол дахь үлдсэн 7 байрны фасадыг будах, “Орон сууц” хөтөлбөрийн хүрээнд орон сууцны зарим төслийг хэрэгжүүлэх ажлыг хамтран эрчимжүүлэхээр боллоо.
Хамтын ажиллагааны гэрээнд газар тариалангийн бүс нутаг Жаргалант суманд Ерөнхий боловсролын сургуулийн нэг блок дээврийг засварлах, ногоо услах зорилгоор Хангалын голын 4 цэг дээр зориулалтын хаалт хийх юм. Мөн Говил, Баянцагаан, Уурхайчин багийн иргэдийн тавьж буй хүсэлт, саналыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 100 сая төгрөгийн санхүүгийн туслалцаа үзүүлэх аж.

Б.Оюун-Эрдэнэ