Наадмаар хилийн боомтууд амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-03 16:33:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрүүдээр тохирсны дагуу Монгол-Орос, Монгол-Хятадын хилийн боомтууд амарна.

Хилийн боомтуудын амрах хуваарийг танилцуулж байна.
Монгол-Оросын хилийн боомт (Монгол Улс, ОХУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтаар тохиролцсоны дагуу):
Цагааннуур-Ташанта боомт 7 дугаар сарын 11-15-ны өдөр
Тэс-Шар суурь боомт 7 дугаар сарын  11-13–ны өдөр
Ханх-Монд боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
Ульхан-Дээд ульхан боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
Боршоо-Хандгайт боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
Арцсуурь-Цагаантолгой боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр тус тус амарна.
Харин олон улсын авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, төмөр замын Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу ажиллана.
 
Монгол-Хятадын хилийн боомт (Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн хүрээнд):
 
Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд 2017 оны 7 дугаар сарын 11-15-ны өдөр амарна. Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.
 
Холбоотой мэдээ