Наймдугаар сарын 14-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2017-08-14 09:03:33
09.00 цагт Зүүн Азийн хөдөө аж ахуйн байгууллагуудын зөвлөлийн дээд хэмжээний 27 дахь удаагийн уулзалт “Тогтвортой хөгжилд хоршоодын гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд Туушин зочид буудлын Сүлд танхимд болно.
 
09.00 цагт Монгол, ОХУ-ын Улаан-Үдэ, Саха, БНХАУ-ын ӨМӨЗО-ы спортын эрдэмтэн, зүтгэлтнүүд хүүхдийн спорт, хүүхдийн биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг дээшлүүлэх талаар шинжлэх ухааны хурлыг "Пума" рестораны хүндэтгэлийн танхимд зохион байгуулна.
 
11.00 цагт НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун цаг үеийн асуудлаар Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ. 
 
MN-Мэдээллийн төвд
 
11.00 цагт “Гэгээ-9” СӨХ-ноос сууц өмчлөгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийнэ.
 
11.30 цагт Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс тендерийн хуулийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
Холбоотой мэдээ