“Сисмекс” корпорацитай хамтран ажиллах гэрээг сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-09-15 13:27:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ, Япон улсын “Сисмекс” корпораци өнөөдөр үр дүн, ололт амжилтыг ярилцан, цаашид хийх ажлын талаар санал солилцож, хамтран ажиллах гэрээг дахин гурван жилээр сунгалаа.

2008 онд “Монгол Улсад лавлагаа лаборатори, гематологийн чанарын гадаад хяналтын тогтолцоо бүрдүүлэх” чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойш 9 жилийн хугацаанд ХӨСҮТ, ЦССҮТ-ийн чанарын баталгаажилтын лабораторид өндөр мэдрэг чанар бүхий иммунологийн бүрэн автомат анализатор HISCL-800-г тус тус буцалтгүй тусламжаар суурилуулан, ЭМЯ-ны удирдлага дор мэргэжлийн багийн дэмжлэгтэй цусны ерөнхий шинжилгээний 18, биохимийн 12, цусаар дамжих халдварын хоёр удаагийн  чанарын гадаад үнэлгээг амжилттай хийгээд байна.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, “ЭМЯ, Сисмекс корпорацитай хамтран нийт лабораторийн эмч, мэргэжилтний дунд олон улсын сургалт семинар зохион байгуулан чанарын гадаад үнэлгээний дүн, тайланг тавьж, хяналтад оролцогсдод гэрчилгээ, үнэлгээний хуудас, тайлангийн номыг хүргүүлж ирсэн. Үүний зэрэгцээ Сисмекс корпораци нь лабораторийн эмч нарын хүсэлтээр тэдэнд тулгамдаж буй сэдвээр,лабораторийн чанарыг сайжруулах, олон улсын стандартад нийцсэн чанартай шинжилгээ хийх талаар Японы нэр хүндтэй профессоруудыг урьж сургалт явуулж байгаа нь энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаа бидэнд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт болж байгаа төдийгүй манай лабораториудын чадамж болон лабораторийн шинжилгээний чанарыг сайжруулахад ихээхэн түлхэц өгч байна” гэв.
Ж.Болор
Холбоотой мэдээ