Орон нутагт ихэр нярайд цус сэлбэх эмчилгээг амжилттай хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-09-18 09:31:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт дөнгөж төрсөн ихэр нярайд цус сэлбэх эмчилгээг амжилттай хийлээ. Энэ нь эрхтэн шилжүүлэн суулгахтай адилтгах мэс засал хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт энэ сарын 14-нд Баянговь сумын иргэн Ч.Ц нь жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр заалтаар мэс заслаар амаржиж, 2250 гр, 2610 гр жинтэй ихэр охидтой болсон. Ихэр охидод "Эх ургийн цусны резүс үл тохирооны шалтгаант нярайн цус задрах өвчин"-ий улмаас нярайн цус задрал, хүнд хэлбэрийн цус багадалт, хүнд хэлбэрийн шарлалт үүсч амь нас нь эрсдэлтэй байдалд орсон юм. Тэднийг аврахын тулд охидын цусыг бүрэн сольж, сэлбэх эмчилгээ хийх шаардлагатай болсон. Цусыг сольж сэлбэх нь эрхтэн шилжүүлэн суулгахтай адилтгах ажилбар бөгөөд орон нутагт, ихрүүдэд нэгэн зэрэг хийж буйгаараа ховор тохиолдол, тус аймагт анх удаагийн тохиолдол юм.

Ж.Болор 
Холбоотой мэдээ