Сонгинохайрхан дүүргийн 8000 хүүхдийг амны хөндийн үзлэгт хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2017-09-18 16:29:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн 8000 орчим хүүхдийг амны хөндийн үзлэг, эмчилгээнд хамруулах “Хүүхдийн инээмсэглэл” төслийн эхний шат өнөөдрөөс эхэллээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын үүсэн байгуулсан “Нямбаатар сан” энэхүү төслийг 2020 он хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Төслийн эхний шатанд өнөөдөр ерөнхий боловсролын 65 дугаар сургуульд шүдний  үзлэгийн кабенэт байгуулав. Энэхүү кабинетэд 65 дугаар сургууль, 80, 84, 91, 226 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд үзлэгт хамрагдах юм.

Дараагийн кабинетийг энэ оны 11 дүгээр сард нийслэлийн есдүгээр сургуульд ашиглалтад орох юм.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ