Эрүүл мэндийн салбарынханд дэг журмыг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДШадар сайд Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спортын яамны удирдлагууд болон харьяа эмнэлгүүдийн захирал, төвүүдийн дарга нартай уулзаж цаг үеийн тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж мэдээлэл авлаа.
Мөн яам харьяа байгууллагын удирдлагуудад хандан өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулж, сахилга хариуцлага, дэг журмыг өндөр хэмжээнд хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов. Тэрбээр ажлын цаг ашиглалт хүлээсэн үүргээ чанартай цаг хугацаанд нь биелүүлж ажиллахыг та бүгдээсээ шаардах болно. Эрүүл мэндийн салбар бол хамгийн олон хүнтэй өдөр тутамдаа харьцдаг үйлчилгээний салбар. Тиймээс энэ салбарыг олон нийтийн сөрөг шүүмжлэлээс богино хугацаанд гаргаж нэр хүндийг нь өсгөх боломж бий” гэсэн юм.
Ж.Болор