Хятадын компани 80 Мп камертай гар утас үйлдвэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-10-30 14:55:23
БЭЭЖИН. /Спутник/. Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Кообээ” компани 80 мегапикселийн /Мп/ нягтаршил бүхий зураг авах хүчин чадалтай дэлхийн анхны ухаалаг гар утсыг худалдаанд гаргажээ.

“Спутник” агентлагийн мэдээлснээр, 5.7 инч дэлгэцтэй, 4 ГБт рам буюу шуурхай санах ойтой “Кообээ Ф1” хэмээх энэхүү ухаалаг гар утас нь “Андроид 6.0 Маршмэллоу” үйлдлийн системээр ажилладаг аж. Энэ гар утас нь 1799 юань буюу 270 ам.долларын үнэтэй байна. Өөрөөр хэлбэл, та “iPhone X” ухаалаг гар утасны дэлгэцийг солиулахад шаардлагатай мөнгөөр энэ гар утсыг худалдан авах боломжтой гэсэн үг.

Ухаалаг гар утасны салбарт дэлхийд тэргүүлэгч “Эппл”, “Самсунг” болон “Гүүгл” зэрэг компаниудын нэрийн хуудас болсон гар утаснуудын үндсэн камер нь 12-12.2 Мп байдаг аж.
 Г.Доржханд
 
Холбоотой мэдээ