Арваннэгдүгээр сарын 19-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
gantuya@montsame.mn
2015-11-18 18:16:16

06:30. Голомт банкны ерөнхийлөгч Ө.Ганзориг BLUE SKY цамхагт өглөөний уулзалт хийнэ. 

09:00. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно.

09:00. БОНХАЖЯ-наас "Ногоон эдийн засгийн үндэс" сургалтыг яамд, холбогдох агентлагийн стратеги, бодлого төлөвлөлтийн асуудал эрхэлсэн газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулагдана.

10:00. Монгол-Японы Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны нийгэмлэг, Япон Улсын Хоккайдо мужийн Эдийн засгийн газар хамтран “Сэрүүн бүсийн хөдөө аж ахуй, барилга, эрчим хүчний технологи, бизнесийн боломжууд” сэдэвт семинар, бизнес уулзалтыг Монгол-Япон төвд болно.

10:30. Аж ахуй нэгж байгууллагуудад "Чанарын гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа" Стандартчилал, хэмжил зүйн газрын төв байрны 3 давхарт Хурлын танхимд болно.

10:00. “Сэрүүн бүсийн хөдөө аж ахуй, барилга, эрчим хүчний технологи, бизнесийн боломжууд” сэдэвт семинар, бизнес уулзалт Монгол-Япон төвд болно.  


10:30. Аж ахуй нэгж байгууллагуудад "Чанарын гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа" Стандартчилал, хэмжил зүйн газрын төв байрны 3 давхарт Хурлын танхимд болно. 
11:00. НӨХГ-ын хурлын зааланд 4-р ээлжийн цахим газар өмчлөлийн дахин сонгон шалгаруулалтыг явуулна. 

11:00. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Хөдөлмөрийн яамтай хамтран зохион байгуулах Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөгч нарыг ажлын байранд зуучлах "Мэргэжилтэй ажилтан Монголын баялаг" сэдэвт өдөрлөг тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд болно.

11:00. НӨХГ-ын хурлын зааланд дөрөвдүгээр ээлжийн цахим газар өмчлөлийн дахин сонгон шалгаруулалтыг явуулна.

11:30. "Дэлхийн ОО-ын өдөр"-т зориулсан хэвлэлийн бага хурал Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн 2 давхарт Хурлын танхимд болно.

15:00. Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх, хяналт тавих журмыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд нийслэл дүүрэг холбогдох байгууллагууд иргэдийн дунд  Иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгуулна.

16:00. "Монложистикс Ворлдвайд" ХХК нь Монгол Улсын тээвэр ложистикийн салбарт анх удаа Чанарын Удирдлагын Тогтолцоо ISO9001:2008 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, олон улсад нэр хүнд бүхий Германы “TUV Rheinland” байгууллагаар баталгаажуулалт хийлгэн, албан ёсоор гэрчилгээгээ гардан авах ёслолын үйл ажиллагаа, уулзалт, ярилцлага  МҮХАҮТ-ын 507 тоот өрөөнд болно. 

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00. "Байхгүй юмгүй ном"-ын зохиогч Д.Нямдаваагийн шинэ бүтээл "Хүнс хоолны нэвтэрхий толь" гарсан талаар мэдээлэл өгнө.

11:30. "Хөвсгөл далайн эзэд" ТББ-аас УИХ-ын байгаль орчин хамгаалах чиглэлээр хийсэн ажлын үнэлгээ, байгальд ээлтэй болон халтай гишүүдийн нэрсийг зарлаж мэдээлэл хийнэ.

12:00. "Эксклюзив" ХХК болон "Монголд бид үйлдвэрлэв" ТББ-аас "Шийдлийн засгийн газарт шийдсэн асуудал байхгүй" хэмээн Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж, хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:30. "Ард түмнээ хайрлая" намын дарга Л.Гүндалай иргэдийн санал асуулга болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар байрь сууриа илэрхийлнэ.

 

Холбоотой мэдээ