Залуу бөх Б.Бат-Эрдэнэ Нью-Йоркийн тэмцээнд түрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-21 12:23:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Нью-Йорк хотноо тавдугаар сарын 19-20-нд Чөлөөт бөхийн “Journeymen Cliff Keen” залуучуудын олон улсын тэмцээн хүч үзсэн Монгол хүү түрүүллээ.

Тус тэмцээнд манай улсаас 74 кг-д өсвөр үе, залуучуудын улсын аварга, Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ барилдаж нийт 4 удаа ялснаар энэ тэмцээний алтан медалийн эзэн болсон байна.

Тэмцээнд АНУ, Монгол, Канад, ОХУ, Итали, Казахстан, Швед, Швейцарь, Киргиз, Унгар, Камерун гэсэн 11 орны залуу бөхчүүд хүч, ур чадвараа сорин өрсөлджээ.

Д.Өлзий
Холбоотой мэдээ