Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрийн тав дахь шатны үнэлгээг хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-07-25 15:48:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй албаныхан өнөөдөр ОУВС-гаас томилогдсон ажлын хэсгийнхэнтэй уулзлаа. ОУВС-гаас манай улсад хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийн тав дахь шатны үнэлгээг тус ажлын хэсгийнхэн хийх юм.
 
Уулзалтаар Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, ойрын хугацааны төлөв байдал, тулгамдаж байгаа асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Дэлхий дахины болон манай улсын гол түнш орнуудын худалдаа, бизнес, эдийн засаг, улс төрийн нөхцөл байлын талаар ч хөндөн ярилцжээ.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ