Булганы ТББ-ууд сар бүр уулзах өдөртэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 14:29:14

Булган аймгийн ТББ–ууд сар бүрийн 10–ныг уулзалтын өдөр болгон товлолоо.

Булган аймагт одоогийн байдлаар нийт 50 гаран төрийн бус байгууллага, бүлэг, иргэний нийгмийн байгууллага байдаг гэсэн тоон баримт байна. Гэхдээ эдгээрээс зөвхөн 20 нь л үйл ажиллагаагаа алдаг оног явуулдаг бөгөөд үйл ажиллагаа явуулахгүй байгаагийн гол шалтгаанаа төсөв санхүү байхгүй хэмээн тайлбарлаж байгаа. Эдгээр ТББ иргэний танхимд хуралдаж, аймгийн ИТХ-тай хамтран ажиллах журмыг баталлаа. Өөрөөр хэлбэл ТББ–аар дамжуулан төр иргэн 2–ийг холбох зорилготой тус журамд ИТХ–ын шийдвэрт иргэд хэрхэн нөлөөлөх, санал бодлоо тусгах, дараа нь ямар албан тушаалтантай холбоо барьж гарсан шийдвэр тогтоолын талаар асуух, хэрэгжиж байгаа үгүйд хяналт тавих зэргийг тод томруунаар тусгажээ. 

П.Батням

Холбоотой мэдээ