Аймгийн хэмжээнд 882 жирэмсэн эхийг шинээр хяналтад авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-11-24 17:21:13

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдрийн байдлаар 1139 эх амаржин, амьд төрсөн хүүхэд 1145 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 1.2 хувиар өсжээ.

Харин нялхсын эндэгдэл өмнөх оноос нэмэгдсэн байна. Халдварт өвчнөөр өвчлөгчид 11189 болж, өмнөх оны мөн үеэс 10643-өөр нэмэгджээ. Эхний 10 сард 17470 өвчтөнийг аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумдын эрүүл мэндийн төвүүдэд 138.0 мянган ор хоногоор хэвтүүлж эмчилжээ. Мөн 287.7 мянган хүнд амбулаториор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлжээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 882 жирэмсэн эхийг шинээр хяналтад авсан байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв. 

Связанные новости