Улс, аймгийн хамгаалалтад байх түүх соёлын дурсгалт газруудыг тоолно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН 
                                                                    Завхан/МОНЦАМЭ/.
Тус аймагт аймгийн нутаг дэвсгэр дэх соёлын үл хөдлөх дурсгалын тооллого хийх
ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар орон нутгийн чиг үүргийн 20.1.13-д хөшөө дурсгалын зохицуулалт, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26.1-д түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг таван жил тутамд зохион байгуулна гэж заасан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 184-р тогтоолын 2-р хавсралтад зааснаар "Түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллого хийх журам", Соёлын сайд, аймгийн Засаг дарга нарын хооронд байгуулсан 2021 оны хамтын гэрээний хэрэгжилтийг хангах зорилготой ажлын хэсэг байгуулжээ. Энэхүү ажлын хэсэг нь аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/483 тоот захирамжаар аймгийн нутаг дэвсгэр дэх соёлын үл хөдлөх дурсгалын тооллого хийх төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.
2021 онд дээрх тооллого нь цар тахлын улмаас хийгдээгүй бөгөөд энэ онд төлөвлөгөөний хүрээнд Завхан аймгийн нутаг дэвсгэрт түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллогын ажлыг хуваарийн дагуу хийх юм гэж аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв. Тооллогод Завхан аймгийн 24 сумын 27 нэр бүхий түүх соёлын дурсгалт газар хамрагдах аж.
Завхан аймгийн улс, аймгийн хамгаалалтад байх түүх соёлын дурсгалт газруудын нэр, байршил
| 1 | Алдархаан | Улсын хамгаалалтад | Мөнгөт хясааны хүн чулуун хөшөө | N53
  18 6.79 | ||
| 2 | Улсын хамгаалалтад | Хөшөөтийн амны хүн чулуун хөшөө /179
  тогтоолоор зэрэглэл ахиулсан/ | N47
  54 27 | |||
| 3 | Баянтэс | Улсын хамгаалалтад | Хөх хошууны боомын булшнууд | N49
  43 26.7 | ||
| 4 | Цэцэн-Уул | Улсын хамгаалалтад | Янживын шилийн хүн чулуун хөшөөд | N48
  37 18.9 | ||
| 5 | Шилүүстэй | Улсын хамгаалалтад | Дааган дэлийн цогцолбор дурсгал | N47
  13 43.7 | ||
| 6 | Яруу | Улсын хамгаалалтад | Яруугийн голын хүн чулуун хөшөөд | N48
  6 6.8 | ||
| 7 | Алдархаан   | Аймгийн хамгаалалтад | Яруугийн хүрээний туурь | N47
  70 31 7 E96 62 36 6  | ||
| 8 | Баянтэс | Аймгийн хамгаалалтад | Их бэрхийн хадны зураг | N49
  43 36.6 | ||
|   9 | Баянхайрхан | Аймгийн хамгаалалтад | Агьтын өврийн цогцолбор дурсгал | N49
  16 6.8 | ||
| 10 | Аймгийн хамгаалалтад | Баян тохойн хүн чулуун хөшөөд | N49
  15 39.9 | |||
| 11 | Дөрвөлжин | Аймгийн хамгаалалтад | Баян айргийн хадны зураг | N47
  48 51.3 | ||
| 12 | Идэр | Аймгийн хамгаалалтад | Ар дугуйтын буган чулуун хөшөөд | N48
  36 29.9 | ||
| 13 | Их-Уул | Аймгийн хамгаалалтад | Цэцүүхийн дурсгал | N49
  1 13.1 | ||
| 14 | Нөмрөг | Аймгийн хамгаалалтад | Өвөр шивэртэйн голын буган чулуун хөшөөд | N48
  53 16.3 | ||
| 15 | Аймгийн хамгаалалтад | Ялаат нуурын буган чулуун хөшөө | N48
  51 24.4 | |||
| 16 | Сантмаргац | Аймгийн хамгаалалтад | Гацаан боомын бичээс | N48
  25 59.9 | ||
| 17 | Сонгино | Аймгийн хамгаалалтад | Айраг нуурын цогцолбор дурсгал | N48
  45 57.3 | ||
| 18 | Тэлмэн | Аймгийн хамгаалалтад | Гозгорын бэлийн цогцолбор дурсгал | N49
  36 21.8 | ||
| 19 | Аймгийн хамгаалалтад | Дунд шургахын амны цогцолбор дурсгал | N48
  30 40.2 | |||
| 20 | Аймгийн хамгаалалтад | Дээд Шумуултайн голын буган чулуун хөшөөд | N49
  23 33.7 | |||
| 21 | Тэс | Аймгийн хамгаалалтад | Зүрийн овооны бичээс | N49
  38 42 | ||
| 22 | Аймгийн хамгаалалтад | Сүмийн толгойн туурь | N49
  42 35.8 | |||
| 23 | Улиастай | Аймгийн хамгаалалтад | Сангийн хэрэм | N47
  14 46.4 | ||
| 24 | Цагаанчулуут | Аймгийн хамгаалалтад | Уньтын амны булш, хиргисүүр | N47
  19 29.6 | ||
| 25 | Аймгийн хамгаалалтад | Хяларын өвөлжөөний хадны зураг | N46
  56 59.8 | |||
| 26 | Эрдэнэхайрхан | Аймгийн хамгаалалтад | Бага хөлийн бууцны хадны зураг | N48
  10 20.2 | ||
| 27 | Аймгийн хамгаалалтад | Тээлийн хөндийн хүн чулуун хөшөө | N48
  17 37.9 | |||
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    