Малчны хотонд орчин үеийн тоног төхөөрөмжөөр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдлээ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрт иргэний эрүүл мэндийн чиглэлээр анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд мобайл технологийг нэвтрүүлэхээр тусгагдсан. Энэхүү зорилтын хүрээнд тус аймгийн Галт, Жаргалант, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сумын Эрүүл мэндийн төвд мобайл технологийг нэвтрүүлж, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, шинэ дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
1418 өдөр