БАЙГАЛИЙН БАЯЛАГ БА АРД ТҮМНИЙ ХЯНАЛТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аас баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт энэ оны тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр, Парламентын ардчиллыг бэхжүүлж, шүүхийн хараат бус байдлыг хангахын зэрэгцээ нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгосон юм. Түүнчлэн, гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангасан нэмэлт, өөрчлөлтийг хийж 2000 оны дордуулсан долоон өөрчлөлтийн алдааг зассан нь түүх болон үлдлээ.
1568 өдөр