МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-12 12:18:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдахаар товлосон байна.

Хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигчийг тодруулах аж. Улс төрчид болон төрийн өндөр албан тушаалтнууд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан тухай мэдээлэл нийтэд ил болсон. Үүнтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасныг УИХ энэ сарын 06-нд шийдвэрлэсэн юм.

Холбоотой мэдээ