Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих сарын аян болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-11-15 10:52:31

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Эрүүл мэндийн газар сар бүрийг салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор нэрэмжит ажил зохион байгуулдаг болжээ.

Энэ сарыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих сарын аянаар зарлаж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, эрүүл мэндийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

- Эрүүл мэндийн салбарын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр “Хариу нэхээгүй тус” аяныг зохион байгуулан явуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, хэвтрийн, гэрийн иргэн болон ар гэрийнхэнд нь хэрхэн асрах хэрхэн дэмжих, нийгэм хамт олонд нь тулгуурлан сэргээн засах чиглэлийн сургалт зохион байгуулах, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд гарын доорх материалыг ашиглан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ортопедийн хэрэгсэл хийж өгөх ажил эрчимтэй явуулж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа ярилаа.

Мөн удахгүй Эрүүл мэндийн газар, “Бадрал” сантай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн амны хөндийг эрүүлжүүлэх ажил зохион байгуулах юм байна.

Холбоотой мэдээ