“Би Эдит Пиаф байна” моно музыкл Орхон аймагт тоглоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-12-05 10:42:32
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Энэ сарын 11-нд “Эрдэнэт хотын өдөр” тохионо. Үүний хүрээнд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, МУСТА Цэрэндоржийн Баясгалан Францын нэрт дуучин Эдит Пиафын амьдрал уран бүтээлийг харуулсан моно музыкл жүжгээ Орхон аймагт тоглох гэж байна.

“Би Эдит Пиаф байна” моно музыкл жүжгээ тэрээр 2013 онд онд анх тайзнаа амилуулж байсан бөгөөд орон нутагт анх удаа тоглож байгаагаараа онцлог юм. Тус жүжгийг Оросын зохиолч Нина Мазурийн зохиолоор найруулагч Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулан, зураачаар Монгол Улсын СТА Н.Батбилэг, хөгжмийн чимэглэл Монгол Улсын СТА Т.Ганхуяг,  төгөлдөр хуурч Монгол Улсын СТА Т.Оюунчимэг, Франц хэлний зөвлөхөөр Францын соёлын Аллиапс төв, менежерээр Монгол Улсын СТА Б.Нямсүрэн, туслах найруулагч Б.Баяржавхлан нар ажиллажээ.


 

Холбоотой мэдээ