Таканоива Баасандорж зодог тайлахаар болжээ

Дэлхийн мэдээ | Спорт
khulan@montsame.gov.mn
2018-12-07 17:35:00

ТОКИО. /NHK/. Японы Мэргэжлийн сумо бөхийн маэгашира Таканоива Баасандорж туслахдаа гар хүрсэн хэргээр сумогийн дэвжээнээс зодог тайлахаар болсон тухай холбогдох албаны эх сурвалжууд мэдээлэв. А.Баасандоржийг дээрх хэргийг үйлдсэн гэдгийг Японы Сумо бөхийн холбоо лхагва гарагт олж тогтоосон байна.


Тус улсын баруун өмнөд нутгийн Юкухаши хотноо зохион байгуулж буй бүсийн тэмцээнд оролцох үеэрээ зочид буудалд байрлаж байсан Таканоива мягмар гарагт туслахынхаа нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа алгадаж, цохисноо Сумогийн холбоонд мэдүүлжээ. Үүний дараа тэрбээр тэмцээнээ үргэлжлүүлж чадаагүй байна.


Сумогийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд Таканоива болон түүний туслахын тус тусын мэдүүлгийг сонссоны дараа түүнд ямар шийтгэл ногдуулахаа шийдвэрлэхээр болсон юм.


Эх сурвалжуудын мэдээлснээр, Таканоива зодог тайлах тухай өргөдлөө баасан гарагийн дотор Сумогийн холбоонд хүргүүлэхээр болсон ажээ.


Өнгөрсөн оны 10 дугаар сард Тоттори хотын нэгэн зоогийн газарт Таканоива болон Ёкозүна Харумафужи нарын хооронд үүссэн маргааны үеэр Харумафужи Бямбадорж түүнийг караоке төхөөрөмжийн удирдлагаар цохисон хэрэг гарсан билээ. Энэ хэргийн улмаас Харумафужи зодог тайлахад хүрсэн юм. 

Холбоотой мэдээ