Винсент Ван Гогийн зураг 39.2 сая ам.доллароор зарагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-14 14:49:05

НЬЮ-ЙОРК. /TASS/. Нью-Йоркийн “Christie's” дуудлага худалдаагаар Нидерландын пост импрессионист зураач Ван Гогийн “Тренктай дахь гүүр” уран зураг 39 сая гаруй ам.доллароор зарагджээ.


Уг зурагны үнэ 34 сая ам.долларт хүрсэн хэдий ч нэмэлт бүх зардлыг тооцсоноор худалдан авагч нийт 39.29 сая ам.долларыг төлсөн байна.


Ван Гог уран бүтээлийнхээ хамгийн оргил үе дээрээ энэ бүтээлийг туурвисан гэж мэргэжилтнүүд үздэг байна. Бүтээлийг 2022-2023 онуудад Детройт хотын Урлагийн их сургуульд дэлгэн үзүүлэх аж.


Зураач Винсент Ван Гог 1890 оны 7 дугаар сарын 27-нд 37 насандаа нас баржээ. Тэрбээр гар буу ашиглан амиа хорлосон юм. 

Холбоотой мэдээ