СЭЛЭНГЭ: Малын тоо толгой 7.5 хувиар буурсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-02 11:33:32

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор 5520 малчин, 5031 мал бүхий өрх, 71 аж ахуйн нэгж 1768793 толгой мал тоолуулсан байна.


Энэ нь өнгөрсөн оноос 143.5 мянган толгой буюу 7.5 хувиар буурчээ.

 

Малын тоог төрлөөр нь авч үзвэл тэмээ 591, адуу 140276, үхэр 303204, хонь 787415, ямаа 537307 тус тус тоолуулсан байна. Энэ нь өнгөрсөн оноос тэмээ 38, адуу 11053, үхэр 4746 толгойгоор өссөн, хонь 70027, ямаа 89357 толгойгоор цөөрсөн аж.

 

Сэлэнгэ аймгийн тухайд 2022-2023 оны өвөл, хавар 75 аж ахуйн нэгж, 5541 малчин өрх, 5025 мал бүхий өрхөд 2 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоо гарч, мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ хангажээ.

 

Гэвч дээрх малын тоо толгой буурсан шалтгаан нь өнгөрсөн оны 11 дүгээр сарын дунд үе, 12 дугаар сарын эхээр цас их орж цочир хүйтэрсэнтэй холбогдуулан малчид цаг хүндэрч мал турахаас өмнө зах зээлд борлуулахаар малыг ихээр хэрэгцээлсэнтэй холбогдуулан өвөлжих малын тоонд өөрчлөлт орсон байна.   

Холбоотой мэдээ