“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ажилчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тогтжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ОХУ-ын “Оросын төмөр замууд” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга, “Улаанбаатар төмөр зам”-ын хувь нийлүүлэгчийн эрхийг хэрэгжүүлэгч О.В.Белозёровтой уулзан, хоёр улсын төмөр замын хамтын ажиллагааг өргөжүүлж, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааг сайжруулах талаар ярилцаж, тодорхой шийдвэрүүдэд хүрчээ.
704天