МУИС 2024 он гэхэд Азийн шилдэг 100 их сургуульд багтана
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад дээд боловсролын үндэс суурийг тавьсан МУИС-ийн түүхт 75 жилийн ойд зориулсан "Эрдэмд түүчээлсэн 75 жил" ёслол, хүндэтгэлийн хурал Төрийн ордонд боллоо. Хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар нар болон МУИС-ийн удирпагууд, үе үеийн профессор, доктор, багш нар, төгсөгчид оролцов.
2788天