Яруу найрагч А.Эрдэнэ-Очирын 50 насны ойд зориулсан хос номын нээлт болов
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "...Би бүр дахин дахин хэлэхэд зохиолч хүнд байх ёстой гэнэн инээмсэглэл, гэнэн зан, хязгааргүй их хайр, унших зүтгэхийн их шаналан бүгд л биенд нь шингэсэн хүн байсан. Эрдэнэ-Очир урт үргэлжилнэ. Монголд үргэлжилнэ, дэлхийд үргэлжилнэ. Хүн бүхний сэтгэлд үргэлжилнэ. Товчхоон хэлэхэд, миний сэтгэлд үхэн үхтэл үргэлжилнэ" хэмээн Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Б.Лхагвасүрэн гуай нэгэнтээ түүнийг ийнхүү дурсжээ.
833天