Морин хуурын II Их наадам Берклийн Их сургуульд болно
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-д Морин хуурын хоёрдугаар Их наадмыг энэ оны 10 дугаар сарын 9-10-нд Берклийн Их сургуульд зохион байгуулах товч гарчээ. Тус улсад Морин хуурын анхны наадмыг 2019 онд АНУ дахь монгол иргэд, Монгол Улсын морин хуурын чуулга, "Хуурчийнхан" сургалтын төвийн АНУ дахь салбар, Мичиганы Их сургуулийн дэргэдэх Монголын Соёлын байгууллага (МСО)-ын оюутан залуус, эрдэмтэн судлаачид хамтран зохион байгуулж байв.
1396天