БАЯНХОНГОР: Тал газраа 30 см хүртэл цастай байна
Баянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Жаргалант, Баянбулаг, Гурванбулаг сумдаар тал хээрт 15-30см, ууландаа 20-40 сум, гуу жалгандаа 20-70 см цасан бүрхүүлтэй байна. Мөн Галуут, Эрдэнэцогт, Хүрээмарал, Бөмбөгөр сумдад тал хээрт 5-15см, ууландаа 10-35сум, гуу жалгандаа 20-40см цасан бүрхүүлтэй цагийн байдал хүндэрч болзошгүй байгааг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
80天