БАЯНХОНГОР: Ямаан сүргийн тоо толгойгоор улсад тэргүүллээ
Баянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд 2024 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 4026.1 мянган толгой мал тоолуулж, ямаан сүргийн тоо толгойгоор улсад тэргүүлжээ. Мал сүргийн дийлэнх нь ямаа /59.4 хувь/ бол хонь 29.4 хувь, үхэр 5.5 хувь, адуу 4.4 хувь, тэмээ 1.3 хувийг тус тус эзэлж байна.
107天