Н.Түвшинбаяр аваргын хүндэтгэлийн наадамд Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ
Булган /МОНЦАМЭ/. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн их наадмын Монголын анхны аварга, анхны хос медальтан, жудо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, улсын заан, даншигийн начин Н.Түвшинбаярын хүндэтгэлийн наадам Сайхан суманд болж, Монгол Улсын далай, даян, дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, аварга О.Балжинням зэрэг үндэсний бөхийн алдартнуудаас гадна аймгаас төрсөн алдар цолтноос эхлээд ард иргэд зорин ирж аймгийн баяр наадам шиг хөлтэй наадлаа.
2821天