Хөвсгөл аймаг Булган аймагтай хамтран ажиллана
Хөвсгөл \МОНЦАМЭ\ Хөвсгөл аймаг зүүн урд талаараа Булган аймагтай хил залгаа оршдог бөгөөд хоёр аймгийн төр захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, мэргэжилтнүүдийн ажлын туршлага солилцох, нийгэм эдийн засаг, бүтээн байгуулалт, боловсрол, эрүүл мэнд, хуулийн чиглэлээр хамтарч ажиллаж, туршлага судлах зорилготой Булган аймгийн засаг дарга, ЗДТГ-ын мэргэжилтэн, агентлаг хэлтсийн дарга гэсэн 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллав.
Энэ үеэр 2 аймгийн Засаг дарга нар цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
2965天