ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр – Мандалговь – Чойр чиглэлийн замын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-07-18 13:07:38

Арвайхээр, 2024 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Арвайхээрээс Мандалговь чиглэлийн авто замын ажил эхэллээ.


2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр Мандалговь Чойр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн 505 км авто замыг барих 17,9 тэрбум төгрөгийн төсвийг баталсан.


Энэ бүтээн байгуулалтын эхний үе шат болох Арвайхээр – Мандалговь чиглэлийн 2.61 км авто зам болон Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн авто замтай нийлэх 2 түвшний уулзвар 6.12 км замын ажлыг 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлж, 11 дүгээр сарын 20-нд ашиглалтад оруулна.


Замын ажил эхэлж байгаатай холбогдуулан Улаанбаатараас Арвайхээр чиглэлийн А0301 улсын чанартай авто зам буюу Улаанбаатар талаасаа 410-412 дахь километрт түр замаар зорчуулах аж. 




相关新闻