Өнөөдөр "алтан" мөрдэстнүүдийн өдөр
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад генерал цол бий болсны 73 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Энэ өдөр генералууд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
1944 оны энэ өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор анх цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд цэргийн дээд цол олгосон түүхтэй. Энэ өдрөөс хойш эдүгээг хүртэл нийт 180 генерал төрсөн байна. Өдгөө 99 генерал цолтон амьд сэрүүн, энх тунх амьдарч байгаа юм.
УИХ-ын дарга М.Энхболд генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Тэрбээр, “Батлан хамгаалах, Шүүхийн шийдвэр, Онцгой байдал, Тагнуулын байгууллагад ажиллаж байсан генералууд та бүхэн иргэдийнхээ амгалан тайван ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд оюун ухаанаа зориулж ирсэн билээ. Та бүхэн Батлан хамгаалахын төдийгүй Монгол улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэлт энэ өдөр онцлон хэлэх ёстой” гэв.
Мөн үеэр “Монгол генерал” ТББ-ын тэргүүн, хошууч генерал С.Баасанхүү, хошууч генерал З.Болдбаатар нар УИХ-ын даргад дурсгалын зүйл гардууллаа.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ