Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах уламжлалт олон улсын сургалт, дадлага сургууль маргааш Өмнөговь аймагт нээлтээ хийнэ.
Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалаас хамтран зохион байгуулж буй уг олон улсын сургалт, дадлага нь манай улсад 2009 оноос хойшхи зургаа дахь удаагаа болж байгаа юм.

Аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан хавсарсан гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын, улсын, орон нутгийн стандарт үйл ажиллагаа, чиг үүргийн дагуу гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчин, АНУ болон бусад оролцогч талууд хоорондын цэрэг-иргэний хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гамшгийн хор уршгийг арилгах багаж хэрэгсэл, удирдлага, зохицуулалтын зохион байгуулалтын бүтцийг турших зэрэг зорилгоор энэ удаагийн дадлага сургуулийг зохион байгуулж байгаа аж.
Дадлага сургуульд нийт 200 гаруй хүн оролцох ба энэ сарын 5-нд хаалтаа хийнэ.
Б.Туул