Жагсагчид машинаа шатаахыг оролдов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Суудлын автомашины татвар нэмэгдэж байгааг эсэргүүцсэн хэсэг иргэд приус маркийн автомашинаа шатаахыг завдаж саатуулагдав.
Жагсагчид Сүхбаатарын талбайн урд зогсоол дээр байсан приус маркийн автомашинаа шатаахыг завдсаныг цагдаагийнхан саатуулж жагсаалыг зогсоолоо. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсийнхэн шалгаж эхэлжээ.
Ж.Батсайхан