Санал хураах өдөр согтууруулах ундаа худалдахыг хориглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-20 15:19:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 26-нд болно. Энэ өдөр бүх нийтээр амрах бөгөөд архи согтууруулах ундаа худалдахыг хориглосон байна.
Энэ сонгуульд МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар  нэр дэвшиж орон даяар сурталчилгаа хийж байгаа. Харин санал хураах буюу сонгуулийн өдөр болох 26-нд хуулийн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглодог тул дээрх шийдвэрийг гаргажээ. Энэ нь сонгуультай холбоотойгоор элдэв будилаан, үймээн самуун, эсэргүүцлийн үйл ажиллагаа болохоос сэргийлэх зорилготой юм.
Ж.Батсайхан
相关新闻