ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт мэдэгдэл хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-21 11:25:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өчигдөр олон нийтэд хандаж, мэдэгдэл хийлээ. Тэрбээр сонгуулийн сурталчилгаатай холбоотой маргаанууд болон хуулийн байгууллагын анхаарал татсан мэдээлэлд хариулт өгсөн юм. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдээллийнхээ эхэнд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар олон нийтийг эмх замбараагүй байдалд уриалан дуудсан хар PR, гүжир гүтгэлэг, хоосон улс төржилт хэрээс хэтэрч байна” гэдгийг тодотгон, бусдыг буруу зүйлд уриалсан мэдээлэл гарч байгаад хууль хяналтын байгууллагууд анхаарал тавин ажиллаж байна гэдгийг онцоллоо. 

Тэрбээр “Цаашдаа ард иргэд, залуучууд маань хоосон гүжир гүтгэлэг, нийгмийг эмх замбараагүй байдалд уриалсан асуудалд анхаарал болгоомжтой байхыг" хүсэв. Мөн эдгээр асуудалтай холбогдуулан хэд, хэдэн нэр бүхий иргэнийг хуулийн байгууллагууд шалгаж байгаа гэж ХЗДХЯ-наас мэдээллээ.
Ж.Батсайхан

相关新闻