Осолд орсон явган зорчигчид согтуу байжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Энэ сарын 20-ны байдлаар Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 348 дуудлага, мэдээ, мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 252 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс осол, хэргийн улмаас 6 хүн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4, автомашинтай мөргөлдсөн 4, үл хөдлөх зүйл мөргөсөн /шон, хашаа гэх мэт/ 2 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА шалгаж байна.
Цагдаагийн байгууллагаас гудамж талбайд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 43 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллажээ.
Тухайлбал энэ сарын 21-ний өдрийн 03 цагийн орчим БГД-ийн нутаг “Нар” хүүхдийн дэлгүүрийн хойд замд амины "Domani" автомашины жолооч Э нь явган зорчигч 15 настай А, 16 настай О нарыг мөргөж гэмтээсэн байна.
Явган зорчигч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцжээ. БГД-ийн нутаг “Оргил” худалдааны төвийн урд замд" T.prius" маркийн автомашины жолооч Т нь явган зорчигч 37 настай Б, 25 настай А нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн. Эдгээр явган зорчигч нар мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон байна гэж ЗЦА-аас мэдээллээ.

Ж.Батсайхан