Шинээр батлагдсан хуулиудын талаар сургалт явуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2017-06-21 12:02:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аар батлагдсан шинэ хуулиудын талаар холбогдох хуулийн байгууллагын албан тушаалтнуудад мэдлэг олгох сургалт Нийслэлийн Хан-Уул дүүрэгт үргэлжилж байна. 
УИХ-аар Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Прокурорын байгууллагын тухай  хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиуд шинээр батлагдан гарч ирэх сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорууд, цагдаагийн 1,2 дугаар хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, цагдаагийн эрх бүхий албан тушаалтнууд, өмгөөлөгч  нарт  зориулсан нэгдсэн сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Сургалтыг дээрх хуулиудын үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаар мэдлэг олгох, хуулийн үзэл баримтлалыг таниулах зорилгоор явуулж байгаа бөгөөд энэ сарын 23 хүртлэх 5 хоног үргэлжлэх аж. Хуул зүй, дотоод хэргийн  яамны  Хууль зүйн  бодлогын газрын  дарга П.Сайнзориг ахлагчтай сургагч  багш нарын бүрэлдэхүүнтэйгээр сургалтыг явуулж байна.
Н.Туяа
相关新闻