Алба хаагчдыг үнэ төлбөргүй сувилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн “Дархан үйлс”, “Дархан-Оюут” сувиллын хамт олон түймрийн голомтод үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг долоо хоногийн хугацаанд үнэ төлбөргүй амраан сувилж байна гэж тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал зэрэг сумдын нутаг дэвсгэрт өнгөрсөн 06, 07 дугаар сард гарсан ой, хээрийн түймрийн голомтод Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч дайчлагдан ажилласан.
Гамшгийн голомтод урт хугацаагаар ажилласан албан хаагчдын биеийн эрүүл мэндийг нөхөн сэргээх, тамир тэнхээг сайжруулах, тархины цусан хангамжийг нэмэгдүүлэх зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг тэдэнд үзүүлж байгаа юм. Эхний ээлжинд 17 алба хаагч ийнхүү эмчилгээ сувилгаанд хамрагдаад байна.
Ингэснээр алба хаагчдад бие бялдрын болон сэтгэл зүйн маш том дэмжлэг болж байгааг алба хаагчид хэлж байна.
Ийнхүү нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтран ажилласан сувиллын хамт олонд аймгийн Онцгой байдлын газраас талархал гардуулсан юм.

Ж.Болор