ОБЕГ-ын хандивын дансанд 780 гаруй сая төгрөг төвлөрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандивыг ОБЕГ-т хандивласаар байна.
Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ын хандивын дансанд 793 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн нийт 780.243.401 төгрөгийн мөнгөн хандив төвлөрөөд байна.
Үүнээс гадна аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс цэвэр ус, талх, ундаа, бэлэн хоол зэрэг хүнсний бүтээгдэхүүн, гутал, бээлий, цамц, хүрэм, өмд, малгай зэрэг хувцас хэрэглэл, усны сав, галын гөвүүр, галын хор, амны хаалт, үлээгүүр зэрэг багаж, тоног төхөөрөмж, явуулын эмийн сан, эм, ороох боох материал зэрэг хандив, тусламжийг өгчээ.

Ж.Болор