Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын зэвсэгт хүчний мотобуудлагын 6 дугаар ээлжийн хурандаа Б.Бат-Эрдэнэ захирагчтай батальон Бүгд найрамдах Өмнөд Судан улс /БНӨСУ/-д үүрэг гүйцэтгээд эх орондоо өчигдөр шөнө ирлээ.
НҮБ-ын мандаттай энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүргээ амжилттай биелүүлсэн тус батальоны бие бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, хошууч генерал Р.Сүхбат угтан авсан байна. БНӨСУ-д энхийг сахиулах үйл ажиллагааг үргэлжлүүлэн хурандаа Д.Энхбаатар захирагчтай мотобуудлагын 7 дугаар ээлжийнхэн очоод байгаа юм.

Ж.Батсайхан