Наймаачид хуурай өлсгөлөн зарлана хэмээн мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-02 14:57:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Баянгол дүүргийн нутагт хувиараа наймаа эрхэлж байсан хэсэг иргэн өлсгөлөн зарлаад байгааг бид өмнө мэдээлсэн. 12 иргэн өнгөрсөн долоо хоногийн даваа гаригаас эхлэн өлсгөлөн зарласан. Өлсгөлөн зарлаад 168 цаг болсон тул гурван хүний бие муудаж, есөн хүн үргэлжлүүлж байгааг дэмжигчид мэдээллээ.
Мөн энэ хугацаанд наймаачдын хүүхдийн зургийг олон нийтийн сүлжээнд тавьж, “нүдийг нь сохолно” хэмээн үл таних этгээд заналхийлсэн явдал ч гарчээ. Ямар хүн ийм үйлдэл хийснийг шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын хэлтэст ханджээ. Гэвч одоо хүртэл ямар нэг хариу өгөөгүй  байгаа аж. Ийнхүү сүрдүүлгэд автаж байгаа ч жагсаал, цуглаан, өлсгөлөнгөө зогсоохгүй, нийслэлийн удирдлагууд дорвитой хариу өгөхгүй бол цаашид хуурай өлсгөлөн зарлана гэж наймаачид мэдэгджээ.

Ж.Батсайхан

相关新闻