Хүүхдүүд хүмүүжил төлөвшлөө сайжруулахад хамтран ажиллахаар боллоо
Завхан/МОНЦАМЭ/.Завханы Цагаанчулуут сумд “Бидний хөгжил, хамгаалал” сэдэвтэй урд аймгийн урд бүсийн сумдын хүүхдийн анхдугаар чуулган болж ахлах, дунд ангийн 60 гаруй сурагч оролцжээ. Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хөгжих, хамгаалуулах үндсэн эрхийг хангахад тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой анхны чуулганд Цагаанчулуут, Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан сумын хүүхдүүд оролцов.
2552 days