АРХАНГАЙ: Ойгоос мод бэлтгэх талбайд хээрийн сургалт хийв
Архангай /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мод бэлтгэлийн ажлыг угтаж, Цэнхэр суман дахь сум дундын ойн ангитай хамтран Батцэнгэл, Булган, Өлзийт, Өгийнуур, Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Цэнхэр сумдын байгаль хамгаалагчдыг хамруулан мод бэлтгэлийн ажлын явцад байгаль хамгаалагчаас хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ сэдвээр хээрийн сургалт зохион байгууллаа.
1023 days