ДОРНОГОВЬ: Монгол, Хятадын зэвсэгт хүчний хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль болно
Сайншанд, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Батлан Хамгаалах Яам БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армитай хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургуулийг Дорноговь аймаг дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийг түшиглэж, Зэвсэгт хүчний зарим нэгтгэл, ангийн бүрэлдэхүүний дэмжлэгтэйгээр энэ онд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
229 days