Хотыг тохижуулах аян үргэлжилж байна
Дорноговь /МОНЦАМЭ/.Сайншанд сумын ЗДТГ-аас санаачилж хотын өнгө үзэмжийг сайжруулах, тохижилт үйлчилгээг нэмэгдүүлэх, хотдоо сайхан амьдрах зорилгоор зохион байгуулж байгаа “Тэгш гудамж”, “Хотын гудамж”, “Хамтдаа тохижуулья” аян амжилттай үргэлжилж байна. Аяны хүрээнд бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг зохион байгуулж, аж ахуй нэгжүүдийн эзэд болон хотын иргэдтэй уулзаж хотын өнгө үзэмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж буй.
2983 days