ЗАВХАН: Улиастай хот одоогоос 2147 жилийн тэртээ үүссэн байна
Завхан /МОНЦАМЭ/. Тус аймаг нь Монголын ууган дөрвөн аймгийн нэг. Энэ жил түүхэн 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж буй. Завхан аймгийн төв, Улиастай хотыг 1733 онд Улиастайд Манжийн цэргийн жанжны газрыг байгуулснаар хотын анхны түүхийг тэмдэглэдэг. Гэтэл Улиастай хот түүнээс ч өмнө байгуулагдаж байсан, эртний хотуудын нэг гэдгийг судалгаа, баримтаар гарган ирсэн судалгааг хийжээ. Завхан аймгийн энэ түүхийн ээдрээг, "Завхан-100" эрдэм шинжилгээний хурал дээр олон нийтэд хүргээд буй МУИС-ийн багш, Түүхийн ухааны доктор, дэд профессор, “Завхан судлал төв”-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхантай уулзаж ярилцлаа.
139 days